УИХ-н гишүүн Ч.Лодойсамбуу
Улс Төр
Ерөнхийлөгч нь ажлаа өгөөд л болоо юу?
Нөгөө олон авлига хулгай дуусаа?
Ардын намынхан Их тэнгэртээ хуралдаад эвтэй найртай сонгуульдаа оръё гэлээ гэнэ үү?
Авлигачидтайгаа эвлэрээд ард түмэнтэйгээ эвдрэлцье гэсэн үг үү?
Ил яригдаад байгаа олон зуун сая ам.долларын хулгайнуудыг шүүх нь шүүх танхимдаа хэлэлцэх юм уу ард түмэн нь талбай дээрээ хэлэлцэх юм уу?
Их хурал дээр сонсгол хийж ханалаа.
Одоо яах ёстой вэ яг?
Нэгэнт системийн хулгайч нар төрийг эзлэсэн байхад ямар ч тогтолцоо нэмэргүй.
Шинэ тогтолцоон дээрх дархлагдсан хулгайч нар л болно.
Үндсэн хуулиа шинэчлэх алтан мөч ирлээ гэнэ үү?
Цаг нь дуусч байгаа хулгайч нараар Үндсэн хуулиа гурав дахь удаагаа уруулахгүй шүү!
МАН яг сонгуулийн өмнө нэр нүүрээ бараад эхлэхээрээ хоёр л шалтаг ярьдаг.
Нэгд, Үндсэн хууль болохгүй байна гэдэг.
Хоёрт, сонгуулийн тогтолцоо болохгүй байна аа гэдэг.
Одоо яг тэрийгээ ярьж эхэлж байна.
Манай намын дарга нар хуц гэж хэлэх хэрэгтэй.
Үндсэн хуулиа дахин хөндөж тогтолцоо ярих бол МАН олонх биш болсон цагт үндэсний зөвшилцөл хийж байж явуулна.
Ардчилсан намын удирдлагууд Ардын намын сонгуулийн улаан хивсийг дэвсэж гүйхээ болиорой!