ХЗДХ-н сайд О.Алтангэрэл: Засгийн хурал дээр ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ хуулийн төсөл.
Улс ТөрХЗДХ-н сайд О.Алтангэрэл: Засгийн хурал дээр ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ хуулийн төслөө танилцуулахад ний нуугүй хэлэхэд зарим нэг хүмүүс нэлээн эргэлзсэн. Яг асуудлыг бол Ерөнхий сайдын үгээр шийдсэн. Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ гэхээр "Бидэнд хоёр сонголт байна. Нэг бол авилгалчидтайгаа нүүр тулна, нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авилгалчидтайгаа нүүр тулахыг нь сонгож байна. Хуулийн төслөө улам сайн болгоод оруулаад ир" гэж хэлсэн ...
Жич:
Энэ хуулийн төслийн сургаар Засгийн газрыг огцруулах ашиг сонирхолын бүлгүүд улам идэвхжсэн гэж яригдаж байгаа. Бараг хувьсгалын хэмжээний ийм хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар УИХ-д өргөн барих нь дээ.
Өмнө нь аль ч Засгийн газар зүрхлээгүй, Л.Оюун-Эрдэнээс өөр ямар ч Ерөнхий сайд зориглож чадахгүй энэ хуулийн төсөл бол ард түмний хүсэл шаардлага, нийгмийн захиалга мөн.
Товчхондоо бол Хөрөнгө орлогоо нотлож чадаагүй албан тушаалтнуудын хөрөнгийг хууль бус гэж үзээд шууд төрд хурааж авах эрх зүйн зохицуулалттай хуулийн төсөл юм.
Тийм болохоор авилгалчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулах нь ойлгомжтой. Ард түмэн харин уухайлаад дэмжээд өгнө биздээ.