Шатахуун түгээх станцуудад өгсөн барилгын А зөвшөөрлийг цуцаллаа
Нийгэм![](/files/64e07fc86c45d.png)
Шатахуун түгээх станцуудад өгсөн барилгын А зөвшөөрлийг цуцаллаа
"Шунхлай групп" ХХК
"Шунхлай групп" 2010 оны 12 дугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 22-р хороонд нэг блок
барилга барина хэмээн А зөвшөөрөл авч байжээ.
"Петровис" ХХК
"Петровис ХХК" нь 2013 оны 12 дугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн 1-р хороонд
автомашин хийгээр цэнэглэх станц барина хэмээн нэг блок барилгын А зөвшөөрөл авч
байжээ.
"Магнай трейд" ХХК
"Магнай трейд ХХК" нь 2014 оны 11 дүгээр сарын 10-нд
Сонгинохайрхан дүүргийн 32-р
хороонд аж ахуйн зориулалтаар барилга барина хэмээн нэг блок барилгын А зөвшөөрөл авч
байжээ. Мөн 2015 онд Сүхбаатар дүүргийн 10-р хороонд албан контор барина хэмээн нэг
блок барилгын А зөвшөөрөл авсан байна.
"М ойл" ХХК
"М ойл ХХК" нь 2011 оны 7 дугаар сарын 20-нд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд нэг
блок барилга барих А зөвшөөрөл авч байжээ.
"Синчи ойл" ХХК
"Синчи ойл" ХХК 2014 оны 4 дүгээр сарын 25-нд Чингэлтэй дүүргийн 5-р хороонд хий
цэнэглэх зөөврийн станц барина хэмээн нэг блок барилгын А зөвшөөрөл авч байжээ.
"Жаст ойл" ХХК
"Жаст ойл" ХХК нь 2013 оны тавдугаар сарын 27-нд Баянгол дүүргийн 20-р хороонд
автомашин хийгээр цэнэглэх станц барина хэмээн нэг блок барилгын А зөвшөөрөл авч
байжээ.