Капитал банкийг төлбөрийн чадваргүй болгосон захиралд 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ
Нийгэм![](/files/6409ddf639818.png)
Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх хэргийг энэ сарын 6-9-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Улмаар 5 тэрбум төгрөгийн хохирлыг гурван сарын хугацаанд төлж барагдуулах, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Мөн Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: УЕПГ