Шинэхэн гавьяат Б.Наранзун насаараа хайсан өөртөө тохирох эхнэрээ олжээ
НийгэмУрлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер, “The Voice of Mongolia” шоуны шинэ шүүгч Б.Наранзун өчигдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо.
Гуравдахь үеэрээ урлагийн салбарт зүтгэж яваа түүний гоё гэргийг онцолж байна.
Гэр бүлээ бүхнээс нууцалдаг түүний охин Н.Шүүдэр эмч мэргэжилтэй.
Харин эхнэр нь хэн гэдэг хаана юу хийдэг нь одоо ч нууц.
Шинэхэн гавьяат Б.Наранзун өмнө нь БСШУЯ-ны Соёлын газрыг ахалж, “Шунхлай”, “АПУ” зэрэг Монголын топ компаниудын олон нийттэй харилцах газрыг удирдаж байжээ.
Төр, хувийн хэвшлийн салбарт ажиллахын хажуугаар олны танил болсон уран бүтээлчдийг төрүүлж, сэтгэл хоногшсон олон хөгжмийн бүтээлийг түгээсэн билээ. Б.Наранзун “Гурван жил БСШУ-ны яаманд ажилласан.
Засгийн газраас ажиллаач ээ гэдэг санал тавихад бага зэрэг санаа зовсон хэдий ч бэлэгшээгээд ажиллахаар шийдсэн.
Би чөлөөт ертөнцийн хүн.
Төрийн алба цаг нартай уралддаг, их хүнд гэдгийг мэдэж байсан ч өөрийн мэдлэг боловсрол, хүч чадлаа зориулахаар орсон.
Төрийн ажил хийх нь хүнийг их хүмүүжилтэй болгодог юм байна” гэсэн байдаг.