“Дэлхий Афганистаныг хөсөр хаясанд итгэж чадахгүй нь“
Улс Төр![](/files/611c7df7382b5.png)
Талибанчууд Кабулыг эзлэн авч олон зуун иргэд эх орноосоо дүрвэсээр байна. Афганистанаас дүрвэсэн иргэдийн зарим хэсэг нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дэлигийн нисэх онгоцны буудалд энэ сарын 15-ны өдөр газарджээ.
Хэвлэл мэдээллийнхэн Афганистанаас дүрвэсэн иргэдээс ярилцлага авах үеэр нэгэн Афган эмэгтэй “Дэлхий Афганистаныг хөсөр хаясанд итгэж чадахгүй нь. Афганистанд үлдсэн найзууд минь бүгд алуулах болно. Тэд биднийг ч алах болно. Афган эмэгтэйчүүд дахин эрх чөлөөтэй байж чадахгүй байх.” хэмээн нулимс дуслуулан хэлжээ.
Эх сурвалж: BBC |